Транспэрэнси интернэшнл: Монгол Улсын Авлигатай тэмцэх газар аюулд өртөөд байна

2018 оны 04 сарын 28

 

-“Транспэрэнси Интернэшнл”-ийн Ерөнхий нарийн бичгийн газраас нийтлэв-

Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай холбогдон үүсээд байгаа асуудлаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь орчуулан нийтлэв. 

Саяхан Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулахыг завдсан алхам хийсэнтэй холбогдуулан “Транпэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс орон даяарх авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд түвшний хяналтын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаардаж байна.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын дарга Делиа Ферреира Рубио: Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй

2007 онд үүсгэн байгуулагдсан Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын хуулийн дагуу улс орны хэмжээнд авлигын гэмт хэрэг мөрдөн шалгадаг. Гэвч төр, засгийн удирдлагуудын зүгээс Авлигатай тэмцэх газрыг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын “Авлигын төсөөллийн индекс”-т бага оноо авсанд буруутган улс төрийн дарамт шахалт үзүүлэх явдал ихэсч байна. “Монгол Улс тус индекст бага оноо авсан нь үндэсний хэмжээнд авлигын эсрэг хүчин чармайлтыг сулруулах биш нэмэгдүүлэх шаардлагатай байгаагийн илрэл юм. Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй” гэж “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын дарга Делиа Ферреира Рубио үзэж байна. Хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга нь 6 жилийн хугацаатай томилогддог бөгөөд одоогийн даргын бүрэн эрх 2022 онд дуусгавар болох ёстой. Гэвч 2007 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Авлигатай тэмцэх газрын удирдлагыг гурван удаа сольсон бөгөөд нэг ч дарга бүрэн эрхийн хугацаагаа гүйцээгээгүй.

БИЕ ДААСАН АВЛИГЫН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГАТАЙ БАЙХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА

Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай адил сайн санхүүжилттэй бие даасан  байгууллага ажиллах нь авлигын эсрэг тэмцлийн хүчтэй зэвсэг юм. Гэвч ийм төрлийн байгууллага амжилттай ажиллахад шүүх болон хууль сахиулах систем зэрэг дотоодын төр, засгийн  байгууллагуудын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Хамгийн чухал нь эдгээр байгууллагууд бие даасан, хараат бус байх эрхтэй бөгөөд Засгийн газрын гадна болон дотор байгаа авлигатай тэмцэхэд зориулагдсан хараат бус мөрдөгч нар ажиллаж байна гэсэн итгэл бий болгох ёстой юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон бусад ижил төстэй байгууллагууд авлигын томоохон хэргүүдэд холбогдох нь их.  Эдгээр байгууллагууд нь улс төрийн өргөн хүрээний харилцан зөвшилцлийн үр дүнд байгуулагддаг бөгөөд бүх оролцогч талууд авлигын эсрэг авч болох хамгийн том арга хэмжээ гэж үздэг. Харамсалтай нь ихэнх тохиолдолд эдгээр байгууллагууд эрх мэдэлтэй хүмүүсийг мөрдөн шалгаж эхэлмэгц улс төрийн төвөгтэй нөхцөл байдлын төвд орох нь бий.

МОНГОЛ УЛСЫН “АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС”-ИЙН ОНООГ ДҮГНЭХ НЬ

Энэ оны эхээр “Транспэрэнси Интернэшнл” байгууллага 180 улс орон, газар нутгийн нийтийн салбар дахь авлигын төсөөллийн түвшинг 0 (авлигатай ихтэй) -100 (маш цэвэр) оноогоор дүгнэсэн 2017 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг зарласан билээ. Монгол Улс нь энэ жил 36 оноотойгоор дүгнэгдсэн нь улс орны хэмжээнд авлига ноцтой асуудал болсныг харуулж байна. Энэхүү индекс нь засаглал ба бизнесийн судалгааны чиглэлээр мэргэшсэн бие даасан хүрээлэнгүүдийн 13 судалгаа, үнэлгээ болон шинжээчдийн санаа бодол, бизнес эрхлэгчдийн үнэлэлт дүгнэлтэд суурилдаг. Монгол Улсад өгсөн оноо нь 9 мэдээллийн эх сурвалжаас нэгтгэсэн дүн юм.

Монгол дахь “Транспэрэнси Интернэшнл”-ийн салбар нь энэхүү Авлигын төсөөллийн индексийн мэдээлэл цуглуулах болон оноо тооцох аль ч үе шатанд оролцоогүй. Берлинд төвтэй манай байгууллагын Ерөнхий нарийн бичгийн газар нь оноог аливаа гадны нөлөөгүй, хараат бусаар тооцоолдог бөгөөд оноо тооцох аргачлал нь улс төр ба намын аливаа нөлөөнд орохгүй байхаар зохион бүтээгдсэн.   

Харамсалтай нь Монгол Улсад сүүлийн үед гарч буй мэдээллүүд нь тус индексийн аргачлал, үр дүнгийн талаар буруу зураглал, ойлголт төрүүлж байна. Авлигын төсөөллийн индекс нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын муу үйл ажиллагааны үр дүн мэтээр шүүмжлэгдэж байна. Авлигын төсөөлийн индекс бол Авлигатай тэмцэх газар зэрэг аливаа улс орон дахь ямар нэг байгууллагын үйл ажиллагааг дүгнэхэд шаардлага хангахуйц хэрэгсэл биш юм. Харин үүний оронд тус индекс нь тухайн улс дахь авлигын ерөнхий төсөөллийг хардаг. 

Бодит байдал дээр бие даасан авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд гаднаас саад хийх гэж оролдвол тус Авлигын төсөөллийн индекст улам л муу оноо авахад хүргэнэ гэдгийг зориуд цохон сануулмаар байна.

Ази, номхон далайн орнууд болон Монгол Улсад авлигыг таслан зогсооё гэвэл төр, засгийн зүгээс авлигын эсрэг хууль журам, бодлогыг сайжруулах, авлигад автсан хувь хүмүүсийг шийтгэх, хариуцлагатай байдал шаардаж буй идэвхтэн зүтгэлтнүүдийг дэмжих,  авлигын үйлдлийг буруушаах ёстой.

Мэдэгдлийг англи хэлээр, бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ дарж уншина уу.

 

MONGOLIA’S ANTI-CORRUPTION AGENCY UNDER THREAT

Issued by Transparency International Secretariat

Following recent calls for the resignation of the head of Mongolia’s leading anti-corruption body, Transparency International urges the president of Mongolia to stop undermining anti-corruption efforts nationwide and cease threats to fire the country’s top watchdog.

Formed in 2007, the Independent Authority against Corruption (IAAC) investigates cases of corruption across the country according to Mongolian law. Yet, the agency is under increasing political pressure from government officials who point to the country’s poor performance on the Corruption Perceptions Index (CPI) and hold the IAAC responsible for low national scores.

“Mongolia’s poor score on this year’s CPI underlines the need to strengthen anti-corruption efforts nationwide, not weaken them,” said Delia Ferreira Rubio, chair of Transparency International. “The CPI should not be used as a bargaining chip by the president to undercut the authority of national, independent anti-corruption agencies.”

According to national law, the head of the IAAC is required to serve a six-year term, with the present leader slated to be in power until the end of 2022. However, since its inception in 2007, the IAAC has changed leadership three times, with no single leader finishing a full term.

THE NEED FOR AN INDEPENDENT AGENCY

Well-financed and independent anti-corruption agencies, like the IAAC, can be strong weapons in the fight against corruption. However, these agencies need support from national governments, including the judiciary and law enforcement systems in order to be successful. Above all, agencies need independence; they need to establish credentials as independent investigators dedicated to fighting corruption both inside and outside government.

Anti-corruption agencies, including the IAAC in Mongolia, often emerge in the context of corruption scandals. The agencies are formed through broad political consensus and are regarded by most stakeholders as the ultimate response to corruption. However, in general, these agencies can also find themselves at the centre of political controversy if they decide to investigate those in power.

EXAMINING MONGOLIA’S CPI SCORE

Earlier this year, Transparency International released the 2017 CPI, which scores and ranks 180 countries and territories by their perceived levels of public sector corruption on a scale of zero (highly corrupt) to 100 (very clean). With a score of 36, Mongolia scores poorly on this year’s index, highlighting how corruption is a serious problem across the country.

Specifically, the index draws on 13 surveys and assessments from independent institutions specialising in governance and business analysis, covering experts’ opinions and the views of businesspeople. The score for Mongolia was aggregated from nine data sources.

Transparency International Mongolia was not involved in the data collection or score calculation process for the CPI. Based in Berlin, the secretariat for Transparency International calculates the index independently, and the score calculation approach is designed to be non-political and non-partisan.

Despite this, recent reports in Mongolia have painted an inaccurate picture of the index’s methodology and results. The CPI has been criticised in Mongolia as a reflection of the poor performance of the IAAC. However, the CPI is not an adequate tool to measure the performance of any institution in a country, including the IAAC. Instead, the CPI looks at the general perceptions in a country. In fact, any interference with the proceedings of autonomous anti-corruption agencies could potentially backfire, resulting in additional negative perceptions and even lower CPI scores.

To truly tackle corruption in Mongolia, and throughout the Asia Pacific region, governments must strengthen anti-corruption rules and policies, punish corrupt individuals, support activists who demand accountability and denounce corrupt acts as soon as they occur.

For more information about the Corruption Perceptions Index and its methodology, visit: https://www.transparency.org/news/feature/corruption_perceptions_index_2017#resources 


For any press enquiries please contact

Jen Pollakusky/Michael Hornsby    
E: press@transparency.org
T: +49 30 3438 20 666

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Davaa(94.234.38.189) 2025 оны 03 сарын 13

Ene hudalaa Ebad tolgoigoo erguuluulchij. Elbegdorj odoo aigaad hudalaa eelchit jujigee olon ulsiin hemjeend zohion baiguulaad yavj bhgui yu daa! Bayar, Eba nariin hiij bgaa uil ni

1  |  0
Эмч(66.181.164.214) 2025 оны 03 сарын 13

Монгол улсын асуудал битгий хуц

1  |  0
Ард(66.181.161.88) 2025 оны 03 сарын 13

АТГ бол гадны гар хөл юм бн доо. До яамнаам юун ялгаа.

1  |  0
Ard(27.123.214.110) 2025 оны 03 сарын 13

ATG-iinhan Hulgar hulgaichiin herguudiig hurdani ilruuleeree. Zivyyn geleg Bas zugeer unguruuhgyi dee

1  |  0
зочин(202.179.25.0) 2025 оны 03 сарын 13

энэ Авгай юу мэддэгтээ тэгж Улс орны дотоод байдалд хөндлөнгөөс оролцоно вэ, Манай Улс олон Улсад Авилгын индексээрээ урьд нь хэдэд жагсаж байснаа одоо ухараад хэдэд зогсож байгаа талаар Гадны Судалгааны байгууллага хэлж өгсөн байгаа шүү дээ, Тэгэхээр Монголын АТГ -ын үйл ажиллагааг сайн ажиллаж байна гэж дүгнэх үү муу байна гэж дүгнэх үү, АТГ-г Аюулд орлоо ч гэх шиг Худлаа Мэдэгдэл хийхгүй ээ,

1  |  0
Zochin(64.119.25.215) 2025 оны 03 сарын 13

Za daa ene ch barag mongoloosoo shidsen chuluu baihoodoo...Avilgachidaa gej...

1  |  0
зочин(112.72.14.216) 2025 оны 03 сарын 13

авилгатай тэмцэх газар авилгачдаас албан тушаалын авилга аваад сууж байх уу эрхэм хатагтай та юү бодож байна

1  |  0
77(27.123.212.140) 2025 оны 03 сарын 13

Оюу толгойг хамгаалаад ухэх гээд байна энэ авгай. Манай улсын дотоод хэрэгт битгий оролц авгай минь

1  |  0
Сандарч байна(150.129.142.208) 2025 оны 03 сарын 13

Оюутолгойн гэрээтэй холбоотой авилгын асуудлаар холбогдогч нарыг шалгаад эхлэнгүүт Риотинто, лондон вашинтон сандарч эхэлж байна.Монгол гвиней биш, орос хятадын дунд байдаг улс болохоор орос хятадууд асуудлыг хөөрөгдөхөөс эмээж байна. Тиймээс шалгалтыг зогсоохын тулд таранспэрэнси интернэйшнл, эмнисти интернэйшнл гэх мэтийн боолчлолын бодлогод үйлчилдэг зэвсэгээ ашиглаж эхэлж байна. Асуудал хүндэрвэл ОУВС -ийг хөдөлгөнө.Түүнээс наана Moody”s, fitch байгууллагууд хөдөлнө. Бүр яалт ч үгүй нөгөөдүүл нь үнэнээ хэлэхээс өөр аргагүй байдалд орвол тэднийгээ өөрсдөө устгана.

1  |  0
лохаохөрх(183.177.100.210) 2025 оны 03 сарын 13

авилгачин 8 төгссөн бөх, өөрийн ТЗамын хэрэг, 17 чингэлэг спиртийн хэргээ хаалгах гээд АТГ ын даргыг огцруулах гэж байгаа гэсэн. ТГ ын гөлөн Энхболдтойгоо 90 ээд онд талха чихэр Баянгол зочид буудлыг хямдхан хуссан даа. зөвхөн баянгол зочид буудлын бэлэн орлого 60 гаруй сая төгрөг байсан гэсэн. ийм буудлыг 40 саяар авч байфл ууд аа ийм луйварчид ардп түмний шанааг нэг өдөр хүртэнээ тэгж л байг

1  |  0
M.ts......m(203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

Энэ авгай АТГ маш муу байна гээд байсан. Одоо яагаад хайртай болчов

1  |  0
Зочин(122.201.22.182) 2025 оны 03 сарын 13

Монгол улсын дотоод үйл ажилгаанд оролцох хэн юм Хэнээр нэг байгууллага удирдуулахаа гадныхнаар заалгадаг болчихсон улс уу бүрэн эрхт тусгаар тогтносон улс мөн үү

1  |  0
Иргэн(112.72.14.196) 2025 оны 03 сарын 13

Гадны нохойнуудын хуцах яахав монгол иргэд бидэнд атгдэндүү үлбэгэр сулбагар байна даа

1  |  0
Ogi (82.0.97.141) 2025 оны 03 сарын 13

Avilgatai temtseh gazriin dargiig yagaad solih geed bga yum be? Tomchuudiig bariad ehlenguut solih geed bnu?

1  |  0
халтар(103.212.119.140) 2025 оны 03 сарын 13

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон бусад ижил төстэй байгууллагууд авлигын томоохон хэргүүдэд холбогдох нь их. Эдгээр байгууллагууд нь улс төрийн өргөн хүрээний харилцан зөвшилцлийн үр дүнд байгуулагддаг бөгөөд бүх оролцогч талууд авлигын эсрэг авч болох хамгийн том арга хэмжээ гэж үздэг гэсэн байна шүү

1  |  0
То(27.123.214.107) 2025 оны 03 сарын 13

Энэ авгай авилга авсан бна. Тэгээд л Элбэгдорж, М Энхболд нарыг хамгаалаад бна

1  |  0
Иргэн(27.123.214.121) 2025 оны 03 сарын 13

Энэ эрхэм яагаад өөрөө авилгачидийг өмөөрөөд солиороод байгаа юм бээ үүнийгээ түргэн устага нийгэмд заавал ингэж ташаа мэдээлэл тараах шаардлагагүй

1  |  0
зочин(139.5.217.77) 2025 оны 03 сарын 13

Айж байна шүү дээ. Авилгалгүй болчих, өөрийнх нь авилга илэрчихвий гэхээс айж байна шүү дээ. 60 тэрбумынхан үнэндээ маш их айж байгаа.

1  |  0
Zocin(66.181.161.37) 2025 оны 03 сарын 13

Manai uls ene baiguulgiin haraat uls ym uu haishaa ym be hucwaa hol Ocij hucah heregtei bvhel bvten tusgaar ulsiin dotood heregt ordog yu we ain

1  |  0
zochin(103.212.118.105) 2025 оны 03 сарын 13

ene avgai chin bas M.Enhbold ,TS.Elbegdorj nariin hyn boloh Enhjargaliig yahlaaraa omgoolj hamgaaldag bnaa mongolchyyd ene hyniig yter tyrgen zailyylaach geed bhad

1  |  0
Top