Засгийн газар өчигдөр /2018.04.30/ ээлжит бусаар хуралдаж дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулахаар дэмжив.
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар Наранхүүгийн Тулга, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь нарыг тус тус томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.
О.Энхцэцэг дипломат албанд 31 жил ажилласан, 2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.
Д.Батжаргал төрийн албанд 31 жил ажилласнаас дипломат албанд 11 жил ажилласан. 2016 оноос Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж буй.
Я.Ариунболд дипломат албанд 22 жил ажиллаж буй бөгөөд 2016 оноос Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар ажиллаж байна.
Н.Тулга дипломат албанд 29 дэх жилдээ ажиллаж буй. 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байна.
Г.Тэнгэр төрийн албанд 9, дипломат албанд 1 жил Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан.
Н.Чимгүүндарь дипломат албанд 11 жил ажилласан, 2018 оноос Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )
60 terbumiin hergeer ergen tatah humuus bn sh dee
Улсад 20- с 30 - н жил ажилласан хүмүүс хэдэн натай байх вэ. Тэтгэвэрт нь гарга. Наваан - Юндэнгийн овогтой хүн нь УИХ - н гишүүн Оюундарийн дүү юм уу эгч байх магадлал өндөр. Ер нь энэ их хурлыг тараа Баас хатавч өмхийгөө тавихгүй татаас танил хэзээ ч арилахгүй. Сонгон шалгаруулалтаар шалгалт авч томилдог байх. Аль ч нам элчин сайдын ажлыг шагнал маягаар өгдөг шүү
Чимгүүндарь,Тэнгэр гэж хоёр хүнийг яагаад үхэн хатан ингэж зүтгүүлээд бгаа нь сонирхолтой л бн. Бас МАН-ын хамаатан садангууд л байхдаа. Монголын төр хэзээ ч цэвэр байхгүй. Гадаадад Монголоо төлөөлөөд сууж бгаа хэдэн юмнуудаа хар л даа.Дандаа амиа хичээсэн, хувийн эрх ашгаа урьтал болгосон хүнцэрүүд. Зарим нь бүр дипломатын үүргээ зөрчсөн улсууд одоо байж л бн ш тэ. Түрүүчийн НО-той улсуудаа цэвэрлээгүй байж дараагийн ”хогнуудыг”томилж л байдаг.Энэ УИХ бөөн мафи. Ерөнхийлөгч ямар шийдвэр гаргахыг харж л байя
СҮҮЛИЙН ХОЁР Ч 60 - ТЭРБУМЫНХНААС АВЛАГАТАЙ ЛУЙВАРЧИД БАЙНА!!! ЗААВАЛ ЭЛЧИН БОЛЖ БАЙЖ САЛАХ НЬ ЭЭ !!!!