Ч.Гантулга: 100 айлын асуудал нийслэлчүүдийн нийтлэг эрх ашигтай холбоотой

2018 оны 06 сарын 08

2018 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Eagle телевизийн хэлэлцүүлгийн нэвтрүүлгээр 100 айлыг нүүлгэх, тухайн орчмын хот төлөвлөлтийг хэрхэн зохион байгуулах, авто замыг өргөтгөх, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар

НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дэд дарга Д.Индра,
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Ц.Тулга нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө.

100 айлыг нүүлгэх, тэр орчмын авто замыг өргөтгөх, хот тохижилтын төлөвлөгөөний дагуу тохижуулах нь асуудал нь тэнд ажиллаж байгаа барилгын материалын худалдаа эрхлэгчдийн эрх ашгийн асуудал төдий биш бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөлтийн дагуу нийслэлийн хөгжил, цаашлаад иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл, мөн зуслангийн чиглэлд зорчигчдын, товчхондоо нийт нийслэлчүүдийн эрх ашигтай холбоотой асуудал гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон зочид онцлон тэмдэглэсэн байна.


 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top