Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 159-р тушаал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 сарын 21-ний өдрийн А/462 дугаар захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгууллаа.
Зөвлөлдөх санал асуулга бол ардчилсан тогтолцооны дэвшилтэт хувилбар бөгөөд тухайн нэг асуудлын шийдлийг тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэх явдал юм.
Налайхын Зөвлөлдөх санал асуулгын эхний шатны хэлэлцүүлэгт тус дүүргийн 940 өрх хамрагдсан. Эхний шатны хэлэлцүүлэгт оролцсон 940 өрхийн гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Нийслэлийн Статистикийн Газрын мэргэжилтэн, судлаачид биечлэн очиж судалгаа авав. Налайхын Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны хэлэлцүүлэгт эхний шатны санал асуулгад оролцсон 940 өрхөөс оролцох хүсэлтээ илэрхийлсэн 470 өрхийн төлөөлөл оролцох юм гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )