Зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийн байгууламжийг буулгаж байна

2018 оны 06 сарын 12

Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс “Манай хороо – миний гудамж” аяны хүрээнд хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зар сурталчилгааны хаягийн байгууламжийг албадан буулгасан байна.

Уг албадан буулгалтын ажинд дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн II хэлтэс хамтран оролцож Сансрын тойргоос зүүн 4 зам хүртэлх дүүргийн жишиг гудамж дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан 95 ширхэг гадна зар сурталчилгааны хаягийн байгууламжийг буулгажээ.

Түүнчлэн хаягийн байгууламжийг солих, буулгах тухай мэдэгдэх хуудсыг иргэн,  аж ахуй нэгж байгууллагад  хугацаатай үүрэг өгч, дахин зөвшөөрөлгүй хаяг байрлуулахгүй байхыг анхааруулан ажиллалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийг албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top