Аманда Тийг гэх ирланд эмэгтэй одоогоос 300 жилийн өмнө үхсэн далайн дээрэмчинтэй гэрлэжээ. Өдгөө 46 настай тэрбээр нэг жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргаж, олон нийтэд зарласан байна. Тэрбээр “сүйт залуу”-даа “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны Жек Спарроуг бэлгэдэн Жек гэх нэр өгсөн гэнэ.
“Би өөрийнхөө мэдрэмж, хүслийнхээ дагуу энэ шийдвэрийг гаргасан. Энэ бол миний л сонголт” гэж Аманда Тийг ярьжээ.
Өнгөрсөн жил Ирландын зүүн эргээс 1700-аад оны үед хамаарах нэгэн араг яс, эд өлгийн зүйлсийн хамт олдсон юм. Шинжилгээгээр түүнийг далайн дээрэмчин болохыг тогтоожээ.
Аманда Тийг анх далайн дээрэмчнийг олсон эрэг дээр очиж, түүний бэлгэдэл болсон туг далбаатай хуримласан байна. Бүсгүй хачин жигтэй гэрлэх ёслолд 4000 фунт стерлинг зарцуулжээ.
Эх сурвалж: Irish Post
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
хорвоогын тэнэгүүдийн нэг л байна.нэр алдар горьдчих бололтой юм аа
nadad dalain deeremchinii huvtsas omsuuleed gerlechihgui hairan 4000 funt
teneg yuma