НӨАТ-ын буцаалтын 10 хувийг банк авахгүй

2019 оны 01 сарын 06

 

“НӨАТ-ын буцаан олголтоос банк 10 хувийн шимтгэл авах гэрээ байгуулагдсан байна” гэсэн мэдээлэл сошиал орчинд цацагдсаны араас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариу жиргэхдээ “НӨАТ-ын буцаан олголтын мөнгөнөөс ямар нэгэн татвар авахгүй гэдгийг мэдэгдэж байна. Зарим банктай хууль зөрчиж гэрээ байгуулсан байсныг мэдээд хууль бус гэрээнүүдээ хүчингүй болгохыг түр орлон гүйцэтгэгч дарга Занданбат-д үүрэг болгосон байгаа” гэж мэдэгдэв.

 

Тэгвэл Сангийн сайдын хэлсэнчлэн хууль зөрчсөн гэрээний агуулгыг харахад иргэд НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө банкнаас урьдчилж авах асуудлыг зохицуулсан чиглэлтэй харагдаж байгаа юм. Харин сошиал орчинд хөврөөд буй иргэдийн сэтгэгдлийг харахад буцаалтын мөнгөө  арилжааны банкуудаар дамжуулж авахдаа, 10 хувийн шимтгэлийг банкинд төлөх юм байна гэсэн ойлголттой олон хүн байна.



 

Сануулахад, оны өмнө анх “Голомт” банкны зүгээс  НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө  2019 он гарахыг хүлээлгүй, хүссэн үедээ буцаан авах боломжтой гэсэн мэдээллийг нийтэд өгсөн. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтдоо  тэнцэх хэмжээний мөнгийг “Голомт” банкны Social pay аппликейшнийг ашиглан хүүгүй зээлээр авах боломж бүрдлээ гэж мэдэгдсэн.

 

“Голомт” банк ийм мэдээллийг иргэдэд өгсний араас “Хас” банк мөн НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг хүүгүй зээлээр иргэдэд олгож эхэлсэн талаар мэдээлсэн. “Голомт”, “Хас” банкуудаар дамжуулан НӨАТ-ын буцаалтын мөнгөө урьдчилан авсан хүмүүсээс тухайн банкууд шимтгэл авсан байгаа юм. Жишээлбэл, Иргэн Чимгээ НӨАТ-ын буцаан олголтдоо тэнцэх 200 мянган төгрөгийг “Голомт” банкнаас урьдчилан зээлж авахад 5 мянган төгрөгийн шимтгэл төлсөн байгаа юм. Иргэдийн буцаан олголтод дүйх мөнгөний хэмжээний хэмжээнээс хамаарч энэ мэтээр шимтгэл бодогдсон байна.

 

Нэр бүхий банкууд НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд урьдчилан зээл хэлбэрээр өгөхийн тулд Татварын ерөнхий газар болон “Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ-тай “НӨАТ-ын буцаалтад тулгуурласан санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах” гэрээг байгуулсан байна. Уг гэрээ нь хууль зөрчсөн гэж Сангийн сайд мэдэгдсэн тул хуулийн тодорхой үндэслэлүүдийн талаар холбогдох мэдээллүүд тодорхой болох ёстой.

 

Нэг зүйлийг тодотгоход, гэрээ хууль зөрчсөн тухай асуудалтай холбоотойгоор хариуцлагын тухай яригдаж таарна. Гэхдээ нөгөө талд иргэдийн НӨАТ-ын буцаан олголтоос шууд хүчээр 10 хувийг татаж авах тухай асуудал энд байхгүй. НӨАТ-ын буцаан олголтоо зээлээр урьдчилан авах эсэх нь тухайн иргэний өөрийн сонголтын асуудал болохыг мөн хэлэх хэрэгтэй юм.

 

Сошиалаар энэ талаар хэлж ярьж буй иргэдийн олонх нь НӨАТ-ын буцаан олголтын 10 хувиа банкинд алдах нь гэсэн ойлголттой байгаа тул ийн тодотгож байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
p(59.153.113.226) 2019 оны 01 сарын 07

golomt hudlaa yum hiijde

0  |  0
хүзүүгүй хүүр элбэгэ(103.26.194.94) 2019 оны 01 сарын 06

5 хувь болгоочээ.. бидэнд хэрэгтэй шүү дээ

0  |  0
ffff(64.119.21.37) 2019 оны 01 сарын 07

НӨАТ-ын баримт өгсөн мөртөө түүнийгээ татвар руу явуулахгүй байгаа дэлгүүрүүдийг хаагаач!!!!

1  |  0
kkk(203.91.115.39) 2019 оны 01 сарын 06

эдийн засаг сэргээд б.а гээд л томчуулын толгойтой бүхэн нь ярьж байгаа нь үнэн юм бол 1-р сараас НӨАТ-ын буцаан олголтын хувийг 5 бролгооч тэгээд 7 гэх мэтээр 21 онд 10 хувь болгооч тэгвэл иргэд ч гэсэн өгөхгүй байгаа аж ахуйн нэгж худалдаа эрхлэгч хувь хүмүүсээс шаардаад авах б.о ш тээ

0  |  0
Азтан(66.181.160.160) 2019 оны 01 сарын 06

СУгалаагаа болиод буцаан олголтоо 5% болгочих оо

0  |  0
irgen(84.227.227.238) 2019 оны 01 сарын 04

naad mongoliin bankuud chin hynii dansand gadnaas orj irsen mongonoos hyrtel ichihgui 10 % avaad baina shyydee, ….shalgadag gazar baina uu, hyn shuldag huuli gargaad baigaa bankuudiig shalgah zag bolson

0  |  0
Zochin(202.9.42.186) 2019 оны 01 сарын 04

5% butsaaj avmaar bn luivarchida

0  |  0
Odonjil(211.36.158.48) 2019 оны 01 сарын 04

Sain bn uu mini burtgeltei huuchin dugaar bgui baiga yum l da tegeheer batalgaajuulj b.gui gesen ug uu ali esvel utasnii dugaara soliulah estoi yu

0  |  0
Top