Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 онд 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 284.1 тэрбум төгрөгөөр, зарлага 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 255.6 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 57.7 тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 204.7 сая төгрөгөөр буурсан ч, тэтгэврийн даатгалын сангийн орлого 256 тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 65 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага нэмэгдэхэд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 214.8 сая төгрөгөөр буурсан ч, тэтгэврийн даатгалын сангийн зарлага 203.3 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн орлого 290.2 тэрбум төгрөг, зарлага 220.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 93.5 тэрбум төгрөгөөр, зарлага 38.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 2018 онд 401.6 мянган хүн хамрагдсаны 68.6 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 26 хувь нь ахмад настан, 2.9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 1.3 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд, 1.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 2018 онд 93 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 4 тэрбум төгрөгөөр буурчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Дансанд нь менге байгаа юм болов уу?