Инфляци Хятадад буурч, Орост өсөв

2019 оны 01 сарын 16

Манай мөнхийн хоёр хөрш  Хятад, Оросын  эдийн засаг   2018 онд ямар  үзүүлэлтүүдтэй байсныг хүргэе.

 

 Хятадын эдийн засаг


БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны урьдчилсан тооцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүн нь  2018 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар, өмнөх улирлаас 1.6 хувиар өссөн байна. Инфляци 2018 оны  арваннэгдүгээр сард өмнөх сараас 0.4 пунктээр буурчээ.

 

Гадаад худалдааны тэнцэл 2018 оны эхний 11  сард 299.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 76.4 тэрбум ам.доллараар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2018 оны 11 дүгээр сард 204.3 болж өмнөх сараас 8.7 пунктээр өсчээ.

 

Бүртгэлтэй ажилгүйдлийн түвшин хот, суурин газарт 2018 оны гуравдугаар улиралд 3.82 хувь болж, өмнөх улирлаас 0.01 пунктээр буурчээ.

 

ОХУ-ын эдийн засаг


ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн яамны урьдчилсан тооцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 оны  гуравдугаар улиралд өмнөх улирлаас 6.6 хувь, өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна.

 

Инфляци 2018 оны арванхоёрдугаар сард өмнөх сараас 0.8 хувиар, өмнөх оны эцсээс 4.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өсөв.

 

Гадаад худалдааны тэнцэл 2018 оны эхний 10 сард 157 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 66.5 тэрбум ам.доллараар өссөн байна.

 

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2018 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өссөн байна. Ажилгүйдлийн түвшин 2018 оны арваннэгдүгээр сард 4.8 хувь буюу өмнөх сараас 0.1 пунктээр өсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top