Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ. 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.
Тодруулбал, дээрх хоёр банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах боломжтой болж буй юм. Мөн зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсныг өнгөрсөн жилээс өөрчилж тэтгэврийн 30 хувь ахмадуудын гар дээр үлдэж байх зохицуулалтыг хийсэн” хэмээсэн.
Тэтгэвэр авагчдыг зээлийн хүүгийн дарамтаас хөнгөлөн, тэтгэврийн зээлийг бага хүүтэйгээр авах боломжийг бүрдүүлэх энэ арга хэмжээг 2018 онд тэтгэвэр олгодог арилжааны бүх банктай гэрээ байгуулж зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулан, сарын 1.0, жилийн 12 хувь болгосноор нийт 43 290 тэтгэвэр авагч 42.1 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч 1.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн бол энэ онд тэтгэвэр авагчид 4,0 орчим тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Сэтгэгдэл ( 16 )
тэтгэвэрээ 12 хувийн хуутэй 70 хувиар авсан хун би байна огч л бгаа шуу дээ
Ene mash sain shiidber shuu ahmad bidnii zeeliin huug 8 punkteer buueuulj bgaa n bidend tom tus demee gumuus min zeelee abtsgayaa
12сар хүртлэх зээлээ батлан даагчгүй өгмөөр б.а Үр хүүхдээ өр зээлтэй үлдээхийг хүсэх эцэг ,эх байхгүй. Хэрэг болоод зээл авах болохоор нэг хүүхдийнхээ ажил алдуулж батлан даагч бол гээд ирүүлэх нь хүндрэлтэй байдаг.
Сэтгэгдэлд хариу өгдөг газар бна уу
Ямар хүмүүс нь 10%.ямар нь 18% байгаа юм бэ задалж тайлбарлах хэрэгтэй бна.10%гээд нийт дунд нь зарлах юм.юм хийсэн харагдах гээд байдаг юмуу.
Tetgeweriinzeel hezee buursan yum .net hudlaa medeelel bitgii bicheed bai bi 2021 on hvrtel zeel awsan 18 l bna shvv dee
энэ журам чинь мөрдөгдөхгүй байна Банкны тэтгэврийн зээлийн хүү хэзээ ч 15хувь , 12хувь болж буураагүй шүү яг одоо 18 хувь байна шүү дээ Зөрөө хувийг нь банк иддэг юмуу
Шал худлаа чинзориг хүрэлсүх 2 дэндүү худлаа огт худлаа
Ene juram chini 17 ond 15% zeel avsan hund uilchildeggui um bna lee . Zeel maani 20 oni 1 sard duusna. Odoo 10% bitgi hel 1% bolson ch unuu l5%-raa bdag tul bidni amidrald yamarch uuurchlult dem demjleg bhgui. Uuruur helbel ene juram garahaas umnu zeel avsan nastaichuudad yamarch hamaagui um bna lee. Ingej amidrali ni harj uzsen dur uzuuleed yah ve de. Tegeed bas zeelin daramtaas hungulluu geed bgaa umaa
haan banknaas 2018 oni 11 sard zeel avahad jiliin 18 huvi gej bichsen bsan hun huursan medeelel bitgii gargaj bai
Энэ хэдэн хөгшчүүлийнхээ халааснаас багахан хумслаж болохгүйн байх даа хүү нь дэндүү өндөр юмаа
Tetgevriin zeeliig bolih heregtei aav eejiinhee mungiig huuhduud ni avchihdag zarim neg hugchuul hetsuu haragddag
Өнгөрсөн12сар,энэ жилийн 1,2,3,4сарын зээл Төрийн банкнаас авахад хүүг нь 18 хувиар бодож авсан .Хүний тархи угаасан худлаа мэдээлэл цацах ямар хэрэг байнаа
Миний авсан тэтгэврийн зээлийн хүү сарын 1,4 хувь буюу жилийн 16,8 хувь гэсэн гэрээ байна. Одоо энэ гэрээг хараад л сууж байна.
18 байгаа банк энэ дүрэмээ мѳрдѳгдѳггүй 18% байгаа
Хэзээч 15%; 12% болж байгаагүй худлаа юм бичээд байх юм.18% байгаа.