Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2583 төгрөг байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 22.3 хувиар буюу 470 төгрөгөөр өсчээ.
2019 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар сар шинийн баярын ширээний ууц дунджаар 230 000 төгрөг байна. 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 10.8 хувиар буюу 22 500 төгрөгөөр өсчээ.
Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150 000-160 000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180 000-220 000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250 000-300 000 төгрөгөөр тус тус худалдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )