”TOP 20” индекс буурав

2019 оны 01 сарын 19

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 58,176,301 төгрөгийн үнийн дүн бүхий 309,832 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.


 Үүнээс "Женко тур бюро" ХК болон "Ремикон" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жинст-Увс ХК болон "Багануур" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


"Түмэн шувуут" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгаар нийт 221 харилцагчийн 648 сая төгрөгийн үнийн дүн бүхий 3,243,467 ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирсэн байна.


Энэ өдөр шинэчлэгдсэн "TOP 20" индекс 0.06 хувиар буурч 21601.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,484,768,977,346 төгрөг боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top