БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас захидал авсандаа “туйлын сэтгэл хангалуун” буйгаа илэрхийлжээ.
Пёньяны төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Ким Жон Ун энэхүү уулзалтын техникийн бэлтгэл ажлыг сайтар хангаж байгаа гэжээ. Трампын захидлыг Ким Жон Унд түүний баруун гар гэгддэг Солонгосын хөдөлмөрийн намын дэд дарга, генерал Ким Ён Чол гардуулжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзсан юм.
БНАСАУ, АНУ-ын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хийж, асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлж, Хойд Солонгосыг албан ёсны нэрээр нь бичсэн Ерөнхийлөгч Трампыг Ким Жон Ун өндрөөр үнэлсэн гэж KCNA онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )