Монголбанк гадаад валютын албан нөөц /ГВАН/ болоод ханшийн талаар ямар бодлого хэрэгжүүлж буй талаар Н.Баяртсайхан ерөнхийлөгч дараах байр суурийг илэрхийлсэн байна.
ГВАН 2018 оны эцсээр 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 27.9 тэрбум ам.доллар байгаа нь бидэнд гадаад өр төлбөрийн эрсдэл өндөр хэвээр байгааг илтгэж байна. Иймд бид ГВАН-ийг цаашид тууштай нэмэгдүүлэхэд бодлогоо хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Монголбанк богино хугацаанд ханшийг тогтвортой байлгаж, огцом савлагаа гаргахгүй байх үүднээс валютын захад нийлүүлэлт хийдэг. Экспортын томоохон хувийг бүрдүүлдэг нүүрсний экспортод тодорхой хэмжээний саатал гарсан, мөн АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмсэн зэргээс ам.долларын эрэлтийг зөвхөн Монголд биш дэлхий даяар нэмэгдүүлэх шалтгаан болж байна.
Эдгээрээс үүдэлтэй төгрөгийн ханшийг сулруулах нөлөө үзүүлсэн ч, Монголбанк валютын зах дээрх оролцоо болон мөнгөний бодлогын арга хэрэгслээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй богино хугацааны огцом савлагааг зах зээлд үүсэхээс сэргийлж ажилласнаар төгрөгийн ханш тогтворжиж эхэлсэн.
Сэтгэгдэл ( 2 )
тэгээд хандуулахгуй ямар хошногоо ухаад суугаад байгаа юм бэ чи
Еерийнхее менгийг шаланд буулгаад хуний менгийг таазанд хургэдэг монгол банк даа