Харилцагч төвтэй банкны бизнес загварыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй Голомт банк нь бүхий л салбар, тооцооны төвөө шинэчлэн, бүтээгдэхүүн үйлчилгээгээ Дэлхийн жишигт хүргэн ажиллаж байна.
Үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд олноор төвлөрсөн Хан-Уул дүүргийн Яармагийн бүсэд Голомт банк шинэ тооцооны төвөө нээснээр тав тухтай, тохилог орчинд иргэд харилцагчдад банк санхүүгийн шинэлэг үйлчилгээг хүргэх боломжтой болж байгаа юм.
Иргэд, бизнес эрхлэгчид 2019 оны 5-р сарын 31-нийг хүртэл шинээр нээгдсэн Яармаг тооцооны төвөөр үйлчлүүлж, Монголын банк санхүүгийн зах зээлд тэргүүлэгч байр суурь эзэлсэн Голомт банкны бүх төрлийн картыг 50 хувийн хөнгөлөлттэй захиалан авах боломжтой.
24 жилийн түүхтэй Голомт банкны хамт олон Дэлхийн жишиг банкны бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол орны өнцөг булан бүрт байрлах 100 орчим салбар, нэгжээрээ дамжуулан хүргэсээр ирсэн бөгөөд харилцагч төвтэй банкны салбараар үйлчлүүлэхийг урьж байна.
Сэтгэгдэл ( 0 )