Төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар оны эхнээс 152.9 төгрөгөөр буюу 6.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 132.2 төгрөгөөр буюу 5.4 хувиар суларч 2581.1 төгрөгт хүрлээ.
АНУ-ын Холбооны Нөөцийн банк он гарснаас хойш нийт дөрвөн удаа бодлогын хүүгээ өсгөж, 2018 оны арванхоёрдугаар сард 2.5 хувьд хүргээд байна. Улмаар ам.долларын өгөөж нэмэгдэж, хөрөнгө оруулагчид ам.долларт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэнээр ам.доллар бусад валютуудын эсрэг чангарсан хандлагыг даган төгрөгийн ханш ийнхүү ам.долларын эсрэг суларсан гэж Төв банкны зүгээс тайлбарлаж байна.
Нөгөө талаас, 2018 оны гуравдугаар улиралд гадаад валютын орох урсгал өмнөх улирлаас 1.3 хувиар буурч, импортын өсөлтөөс шалтгаалан гарах урсгал 14.2 хувиар өссөнөөр банкны системээр дамжсан валютын цэвэр урсгал тайлант улиралд 98.5 сая ам.долларын алдагдалтай байсан нь ханш сулрахад мөн нөлөөлжээ.
Төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсан хэдий ч гадаад худалдааны эргэлтээр жигнэж тооцсон төгрөгийн нэрлэсэн дундаж ханш (NEER) 2018 оны гуравдугаар улиралд өмнөх улирлаас 1.7 хувиар чангарсан гэж мэдээлж байна. Үүнд, төгрөгийн ханш юань, рублийн эсрэг өмнөх улирлаас харгалзан 2.9, 4.2 хувиар чангарсан нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Өмхий чойжилсүрэн өсөх эхлэлийг сайн тавьсан даа
Заа хуцхын Худалдан авалт буураал наймаачид бараанд бага эргэлдээл илүүдэл үүсээл буурлаа шд Нээх ану дэлхии гэж хуцах