Голомт банк Дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх салбар, тооцооны төвүүдийнхээ тоог нэмлээ.
Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс буюу Хан-Уул дүүргийн Яармагт тооцооны төвөө нээсэн бол өнөөдөр хүнд болон хөнгөн үйлдвэрүүд төвлөрдөг Сонгино Хайрхан дүүргийн Сонсголонд дахин нэг тооцооны төвөө нээж тухайн бүсийн иргэд, харилцагчдад банк санхүүгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж эхэллээ.
Улаанбаатар хотын баруун болон баруун урд чиглэлд зорчих иргэдэд Голомт банкны үйлчилгээг урт дараалалд зогсолгүй, тав тухтай орчинд авах боломжийг эдгээр тооцооны төвүүд олгож байгаа юм.
Ийнхүү үүд хаалгаа нээсэнтэй холбогдуулан дээрх тооцооны төвүүд бүх төрлийн картыг 50 хувийн хөнгөлөлттэй авах урамшууллаар иргэд, харилцагчдад бэлэг барьж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )