Сая хол давсан хүнтэй манай нийслэлд өдөр бүр л ямар нэг арга хэмжээ зохион байгуулагдаж байдаг. Тэр болгонд АНОНС хэрэглэгдэж байдаг гэхэд болно. Харин тухайн арга хэмжээ дууссаны дараах нөгөөх анонс хулдаасан хэвлэл ХОГ болж үлддэг. Тэгвэл хулдаасан анонсоо хэрэглэж дууссан бол нэг удаа хэрэглээд хаях хог болголгүй хэрэгтэй үйлсэд хандивлахыг уриалсан “#Ананас” төсөл хэрэгжиж эхэлжээ. Хог хаягдалтай тэмцэх “#Ананас” төслийг дэмжигсэд сошиал орчинд олон байна. Хаягдал анонсоор тор, хувцас, өлгөдөг уут хийснийг зураг дээрээс харж болох юм.
Аливаа арга хэмжээнд хэрэглэсэн анонсоо хог дээр хаялгүй “#Ананас” төсөлд нэгдэхийг хүсвэл 9960-7037 дугаарын утсаар холбогдож болох аж. Таны өгсөн анонсоор цүнх, тор, хувцас гэхчлэн эргэн хэрэглэгдэх зүйлсийг хийх аж.
Сэтгэгдэл ( 1 )
Холбогдох утас ганцхан мобигийн утасыг бичээд хэрэггүй өөр бусад апираторын утасыг бичиж өгөө ч...