13 компанийн хувьцааны ханш буурлаа

2019 оны 01 сарын 28

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 90,521,401 төгрөгийн үнийн дүн бүхий 936,468 ширхэг хувьцаа арилжигдлаа. 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Женко Тур Бюро" ХК болон "Ард Даатгал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК болон "Цагаантолгой" ХК -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


"Түмэн шувуут" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгаар нийт 868 харилцагчийн 2.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  12,620,613 ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирсэн байна.


"TOP 20" индекс 0.69 хувиар буурч 21232.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,463,766,577,463.91 төгрөг боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top