”Монгол Савхи” болон ”Жинст Увс” компанийн хувьцааны ханш уналттай байв

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 15 хувьцаат компанийн 224,991,742 төгрөгийн үнийн дүн бүхий 2,625,883 ширхэг хувьцаа арилжигдлаа. Үүнээс 3 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

 

"ЛэндМН" ХК болон "Мандал Даатгал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Савхи" ХК болон "Жинст Увс" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

 

"TOP 20" индекс 1.22 хувиар өсч 21490.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,465,594,265,711.24 төгрөг боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu