АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Вьетнам улсад энэ сарын 27-28-ны өдрүүдэд болно гэж Дональд Трамп мэдэгджээ.
Тэрбээр Конгресст хандан, мэдээлэл хийхдээ ийнхүү онцолжээ. “Олзлогсод гэртээ харьж, цөмийн туршилт зогсч, сүүлийн 15 сарын хугацаанд нэг нь пуужин харваагүй” гэж тэрбээр онцлоод “Хэрэв би АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байсан бол, миний бодлоор, бид одоо Умард Солонгостой дайтаж байх байсан. Хэдийгээр Ким Жон Ун бид хоёрын харилцаа сайн байгаа ч, маш олон зүйлийг хийх хэрэгтэй байна” гэж тэрбээр ярьжээ.
АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний анхны уулзалт Сингапур улсад өнгөрсөн оны зургадугаар сард болсон. Тус хоёр улс 1950-1953 Солонгосын дайныг алба ёсоор дуусгаагүй билээ.
Сэтгэгдэл ( 0 )