Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Вьетнамд хоёр өдрийн уулзалт хийнэ. Ким Жон Уныг өнөөдөр /2019.02.26/ Ханойд ирэхэд машиныг нь явганаар дагаж гүйдэг хамгаалагч нар нь дагалдан явж байжээ.
Доналд Трамп, Ким Жон Ун нар мягмар, лхагва гарагт дээд хэмжээний уулзалт хийнэ. Тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар ярилцах юм. Хоёр улсын удирдагчийн уулзалтын өмнө Хойд Солонгос, АНУ-ын албаныхан уулзалтын аюулгүй байдал болон бусад асуудлаар яриа хэлэлцээ хийсэн байна.
Ким Жон Ун Вьетнамд Хятадаар дамжин хуягласан галт тэргээрээ иржээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөө шөнө Вашингтоноос нисч, Ханойн олон улсын нисэх онгоцны буудалд газардах аж.
Трамп, Ким нар маргааш /2019.02.27/ орой хамтдаа оройн зоог бариад нөгөөдөр буюу пүрэв гарагийн өглөө дээд хэмжээний уулзалтаа эхлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
ene khumuus zowooson amitan yana daa,