ОХУ-ын Гадаад хэргийн яам Украин руу ОХУ-тай хийсэн найрамдлын гэрээгээ зөрчсөн гэх нот бичиг илгээжээ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны сайтад мэдээлсэн байна. Оросын Гадаад хэргийн яам Украин улсыг гэрээний зургаан зүйлийг зөрчсөн гэж үзжээ. Тухайлбал, гуравдагч оронтой үндэсний соёл, хэл, шашин, үндэсний цөөнхтэй холбоотой ямар нэгэн гэрээ байгуулахгүй гэсэн заалтыг Украин зөрчсөн бололтой.
Оросын Гадаад хэргийн яам Киевт хандан "Хоёр тал үгээрээ биш ажил хэргээрээ бүгдийг харуулах ёстой" гэдгийг сануулаад байна.
Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко 2018 оны арванхоёрдугаар сарын 10-нд Оростой найрамдлын гэрээгээ цуцлах хуулийг баталсан билээ. ОХУ түүний шийдвэрийг алдаа гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913
Оросууд хууль ярьдаг болчихожхарин Оросууд эхлээд өөрсдөө Будапештын олон улсынгэрээ хэлэлцээрээ зөрчин Украины Крымыг булаан эзлэж Донецк Луганск террорист ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тийм учраас Олон улсууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан байгаа.