Швед улс Оросын дипломатыг хөөжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Шведийн Гадаад хэргийн яам Стокхолмд суугаа Оросын Элчин сайд Виктор Татаринцеваас дипломатуудынхаа нэгийг гаргахыг шаарджээ. Энэ талаар “Dagens Nyheter”-т бичсэнээр, Оросын дипломатуудын нэгийг тагнуулын байгууллагын ажилтан гэж үзсэн байна.

Шведийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Патрик Нильсон ярихдаа “Нэг дипломатын ажилтай холбоотойгоор бид Элчин сайдыг нь дуудаж уулзсан” гэжээ. Гэхдээ болсон явдлыг тодорхой тайлбарлаагүй аж.

Түүнчлэн Стокхолмд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр хоёр хүнийг Оросын талд тагнуулын үүрэг гүйцэтгэсэн гэж баривчилжээ.

Өмнө нь өнгөрсөн 2017 болон 2018 онд АНУ Оросын дидломатуудыг тагнуулууд гэж буруутган, улсаасаа гаргах арга хэмжээ авч байсан билээ. ОХУ үүний хариуд АНУ-ын дипломат ажилтнуудын тоог цөөрүүлсэн. Гэхдээ тэднийг олноор нь эх орноосоо хөөж АНУ шиг буруу алхам хийхгүй гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top