Жүжигчин Жонни Депп, Эмбер Херд нар 2015 онд гэрлэсэн ч жил гаруйн дараа дуулиантайгаар салсан билээ. Эмбер Херд нөхөр нь түүнийг зоддог гэх баримтууд дэлгэж, Жонни түүнийг нь үгүйсгэж байсан юм. Тэдний салалтын дуулиан одоо ч намжаагүй хэвээр. Жоннигийн ойр дотныхны ярьж буйгаар Эмбер Херд жүжигчин эрийн хөрөнгөнд нь болж гэрлэж, салахдаа их мөнгө салгахаар худал баримтууд бүрдүүлсэн гэх.
Тэгвэл Жонни Депп саяхан шүүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нь өөрөө биш Эмбер Херд гэдгийг батлах 87 видео бичлэг дэлгэжээ. Бичлэгт Жоннигийн гэрт байсан хяналтын камеруудад үлдсэн дүр зургууд байгаа аж. Уг видеонуудад Эмбер нөхрийнхөө нүүр рүү цохиж, уурлаж хашгичин, Жонни Деппийн гарынх нь хурууг тасдаж байсан үе нь ч бичигдэж үлджээ.
Эмбер Херд нөхрөө зоддог байсныг Жонни Деппийн бие хамгаалагч мэддэг аж. Тэрбээр шүүхэд гэрчээр дуудагдсан байна. Бие хамгаалагчийнх нь ярьснаар, Эмбер 2016 онд удаа дараа Жоннигийн нүүр рүү цохиж гэмтээж байсан гэнэ. Нэгэн удаа архины шилээр цохиход Жонни гараараа хаах гэж оролдон, хуруугаа тасдаж байжээ. Энэ мэт олон бичлэг, нотлох баримтуудыг Жонни Депп саяхан шүүхэд дамжуулж өгөөд байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
Gaj dontoi huhenuu gui yu
yag unendee manai ehnertei adilhan zanagdchilaaa...