Хүүхдийн тэтгэмж төлөөгүй иргэнд ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫГ нэмэгдүүлэхийг шаардана

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Гэр бүлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд хүүхдийн тэтгэмж төлөх хариуцлагыг нэмэгдүүлж, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай талаар өнөөдөр /2019.03.25/ Монголын эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийлээ. 

Учир нь Монгол Улсын хууль эрх зүйн орчинд хүүхдийн тэтгэмжээ төлөлгүй зугтаасан иргэнд хүлээлгэх хуулийн хариуцлага байхгүй, гурван сараас дээш хугацаагаар хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгодог зохицуулалттай байгаа нь хангалтгүй болохыг тус холбооноос хэлж байлаа.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Өрх толгойлсон, өрөөсгөл гэр бүл", "Өрх толгойлсон хүүхэд", "Тавиул хүүхэд" гэсэн нэр томьёо нийгэмд хэрэглэгдэх болжээ. Өнөөдрийн нийгэмд үүсээд буй нөхцөл байдалд өрх толгойлсон эхчүүд, бага насны охидын бэлгийн хүчирхийлэл гэсэн хурц асуудлууд гарч буйг та бүхэн харж байгаа байх. Эдгээр асуудлуудыг бидний одоогийн мөрдөж буй Гэр бүлийн тухай хууль зохицуулдаг. Гэвч тус хууль нь 1999 онд батлагдсан ба 2006 оноос хойш хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр зургаан удаа ажлын хэсэг байгуулагдаж, хоёр удаа УИХ-д өргөн баригдсан ч улс төрийн шалтгаанаар дэмжигдээгүй байдаг. Тийм учраас энэ удаагийн хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийг улс төржилгүйгээр хэлэлцэж, батлахыг шаардаж байна" гэсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан албан ёсны тоогоор 2018 онд нийт 2945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд Гэр бүлийн тухайн хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 61.8 хувийг гэрлэлт цуцлах маргаан эзэлж байгаа аж.

Мөн Монгол Улсад өрх толгойлсон хүний тоо 2018 оны эцсээр 91503 байгаа ба үүний 72035 нь буюу 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн статистикийн баримт байна.

Иймд Монголын эмэгтэйчүүдийн холбоо аливаа нийгмийн хөгжлийн анхан шатны нэгж болох гэр бүлийн асуудлыг төр анхааралдаа авч, УИХ-д өргөн баригдаад буй Гэр бүлийн тухай хуулийг улс төржилгүйгээр батлахыг УИХ-аас шаардаж байсан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөөгий(211.36.137.232) 2019 оны 12 сарын 22

Зарим авгай нар өөрсдөөсөө болж салчаад цаанаа амьдралтай хүнийг маш ихээр дарамт үүсгэж мөнгө нэхдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар ч гэсэн үнэн дээрэлхүү гарууд. Ер нь бол тусдаа амьдралтай болцгоочоод нөгөө хүнээ байнга дарамттай амьдруулмааргүй л бна шүү. Тэрнээс болж нөгөө амьдрал нь бас сүйрэх болдог гэдгийг мэддэггүй.\n

0  |  0
aagii(66.181.161.90) 2019 оны 05 сарын 17

uuchlaarai zarim neg awgai nar bainaa. etseg ni huuheddee urgelj tuslaad baihad huwtsas hunar hicheel nomiin heregsel busad heregleenii mungu yawuulaad bhad uulzuulahgui eswel oir oirhon mungu nehuuleed l. ug ni 2 uulaa tusdaa amidraltai boltson baihad hen hendee daraa bolohgui baiwal zugeer bh yum.

0  |  0
Ariunaa(112.72.2.106) 2019 оны 04 сарын 01

Tiimee hvvhdiin tetgemj tololtond anhaarah nen shaardlagatai bnaa bi 2013 ond shvvheer orood 3n hvvhdiin tetgemj togtoolgoson bolowch odii hvrtel etsgeesn mongo togrog awch chadaagvi ee shvvhiin shiidwer ajlaa sn hiidgvi gj boddog ochih bolgond daraa 7 honogoos ireerei gd ywuuldag uchraas odoo ochihoo ch bolison.

1  |  0
Top