Казахстаны шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хилийн чинад дахь анхны айлчлалаа хийлээ. Тэрбээр өчигдөр /2019.04.03/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, хэлэлцээрийнхээ дараа хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Москвад болсон уулзалтаар Путин, Токаев нар ОХУ, Казахстаны харилцааны чухал асуудлуудын талаар болон Евразийн интеграцийн үйл явцын хэтийн төлөв, бүс нутагт тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан байна.
Хоёр орны Төрийн тэргүүний уулзалт нээлттэй, найрсаг, бүтээлч уур амьсгалд болсон гэж Оросын хэвлэлүүдэд бичжээ. Путин, Токаев нар түүнчлэн хоёр улсын Засгийн газрын төлөөлөгч нарын “Байконур” хийн хангамжийн цогцолбортой холбоотой гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.
Хамтарсан мэдэгдлээр талууд ОХУ, Казахстаны стратегийн иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх сонирхолтой байгааг дурдаад “ОХУ, Казахстан хоёр хамтран ажиллах туршлагатай. Улс болон Засгийн газар хооронд байгуулсан 450 гаруй баримт бичиг бий” гэж Путин онцолжээ.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Казахстаны Төрийн тэргүүнд тус улсад атомын цахилгаан станц барих санал тавьжээ.
Сэтгэгдэл ( 0 )