Д.Трамп: Хятадын тал худалдааны гэрээ байгуулах боломжийг үгүй хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Энэхүү мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Флорида мужид сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр хийжээ.

АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газар Хятадын нийт 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан гаалийн татварын хэмжээг 10 хувиас 25 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэр баасан гарагийн 12.01 цагт хүчин төгөлдөр болно гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, пүрэв гарагт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч сайд Лю Хэ худалдааны гэрээ байгуулах зорилгоор АНУ-д хүрэлцэн ирэх үеэр энэ шийдвэр хүчин төгөлдөр болох юм.

АНУ татварын арга хэмжээ хэрэгжүүлэх болсонд Хятадын тал гүнээ харамсаж байна. Хятадын тал хариу арга хэмжээ авах шаардлагатай болно гэж Хятадын худалдааны яам Трампын мэдэгдэлд хариулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top