АНУ олон улсын хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн үзэж Хойд Солонгосын нүүрс тээвэрлэж байсан усан онгоцыг саатуулжээ.
АНУ-ын хууль зүйн яамнаас мэдээлснээр, хөлөг онгоц Хойд Солонгосын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс тээвэрлэж байсан нь НҮБ-аас тавьсан хориг арга хэмжээг зөрчиж байна гэж үзэж байна.
Тус хөлөг онгоцыг анх 2018 оны дөрөвдүгээр сард Индонезод улсад саатуулж байсан бөгөөд АНУ-аас гаргасан нэхэмжлэлийн дагуу Wise Honest нэртэй хөлөг онгоцыг АНУ-д шилжүүлэхээр болсон аж.
АНУ-ын албаныхан энэ асуудал өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын хийсэн хэд хэдэн туршилттай холбоогүй болохыг мэдэгджээ. Хойд Солонгосын тал хөлөг онгоцны гарлыг нуун, өндөр илчлэгтэй нүүрсийг гадаадын худалдан авагчдад нийлүүлдэг арга замыг АНУ илчилсэн хэмээн АНУ-ын Нью Йоркийн Өмнөд тойргийн холбооны прокурор Жефри Берман тайлбарлав. Түүний хэлснээр ийм замаар Хойд Солонгос хориг арга хэмжээнээс зайлсхийдэг байснаас гадна тус хөлөг онгоцоор Хойд Солонгос руу хүнд даацын машин, механизм импортолдог байсан гэнэ.
АНУ-ын тал хориг арга хэмжээг зөрчиж буй Хойд Солонгосын үйлдлийг илрүүлж, таслан зогсоох мөн хариуцлага тооцох бүхий л эрх зүйн арга хэрэгслийг ашиглах болно гэж тэрбээр онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )