Хятад улс хэзээ ч бууж өгөхгүй гэж мэдэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Хятад улс гаднын дарамт шахалтад хэзээ ч бууж өгөхгүй гэж БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгч даваа гарагт /2019.05.13/ мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Вашингтон Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварын хэмжээг 25 хувь хүртэл нэмэх шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Үүний хариу арга хэмжээ авна гэж Хятадын тал мэдэгдсэн нь ямар хариу барих талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзерт Хятадаас импортолж буй бусад бүх бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулах үүрэг өгсөн бөгөөд үүнд нэмж 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн хамрагдаж байгаа юм.

“Гаалийн татвар ногдуулах нь асуудлыг шийдэхгүй гэж бид олон удаа хэлсэн. Хятад улс гаднын шахалт дарамтад хэзээ ч бууж өгөхгүй. Бидэнд өөрийн хууль болон хууль ёсны эрхээ хамгаалах бүрэн итгэл, чадвар байна” гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногт Вашингтонд болсон 11-р шатны яриа хэлэлцээ болохоос өмнө Хятадын тал оюуны өмчийг хамгаалах, технологи шилжүүлэх зэрэг асуудлаар шинэ бодлого хэрэгжүүлэх, үүний тулд Хятадын холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна гэсэн заалтыг худалдааны хэлэлцээрийн төслөөс хасахыг хүссэн нь яриа хэлэлцээ бүтэлгүйтэхэд хүргэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.223) 2019 оны 05 сарын 15

Манай улс өнгөрчөө! Энэ ардчилалын 30жилд юу ч хийж бүтээсэнгүй,үйлдвэрлэл сууриараа төмрийн хаягдал болж алга болсон,зөвхөн хятадын бараагаар муу хэлээд л амь зогоодог бидэнд хэрвээ хятадын бараа өсвөл бид шууд өнгөрч байгаа шүү дээ?!

0  |  0
Иргэн(59.153.112.50) 2019 оны 05 сарын 13

Их л сандарч байх шиг байнаа?!

1  |  0
Top