Бельгийн Эно мужид үйлдвэрлэдэг Chant d'Eole оргилуун дарс Брюсселийн олон улсын дарсны уралдаанд дэлхийн шилдэг оргилуун дарсаар шалгарчээ.
Энэхүү 26 дахь жилдээ зохион байгуулагдаж буй нэр хүндтэй уралдааны дүн шүүгчдийн маш их гайхшруулсан тул шүүгчдийн бүрэлдэхүүн Бельгийн оргилуун дарсны амтлагааг дахин явуулах шийдвэр гаргасан байна. “Бид амт шалгагч нарыг Chant d'Eole оргилуун дарсыг дахин амтлахыг хүссэн. Чанар нь тодорхой байхад, үр дүн нь гарцаагүй байдаг” гэж уралдааны захирал Том Костенобль ярьжээ.
Түүний хэлснээр, Chant d'Eole оргилуун дарс үйлдвэрлэгчид “Олон улсын нээлт” номинацад ялсан нь үнэхээр хувьсгал боллоо. Гэхдээ оргилуун дарсны зах зээл дээр дайн гарахгүй л болов уу. Учир нь энэ үйлдвэр Францын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж чадахгүй. Шампанск дэлхийн оргилуун дарсны зах зээл дээр тэргүүлсэн хэвээр байна. “Бяцхан” Бельги Францын ноёрхлыг зогсоож чадахгүй шүү дээ, гэж Костенобль тайлбарлав.
Chant d'Eole дарсны үйлдвэр 2011 онд байгуулагдсан бөгөөд 15 га газар усан үзэм тариалдаг байна. Жилд 80 мянган лонх оргилуун дарс үйлдвэрлэж байна. Өнгөрсөн жил тус үйлдвэр Францын дарсны эх орон болох Бордо мужийн менежментийг нэвтрүүлснээр энэ амжилтад хүрч чадлаа гэж шинжээчид дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 0 )