2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулж, цагдан хорьсон. Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгасан ба Д.Эрдэнэбилэг нарыг ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад 2019.03.07-ны өдөр үндэслэлгүйгээр хорьсон хэмээн батлан даалтад гаргасан байдаг.
Тэгвэл өнөөдөр /2019.05.21/, тодруулбал яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тэднийг дахин цагдан хорих эсэх санал ирсний дагуу шүүх хурал явуулж байна.
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд дахин цагдан хорьж шалгах үндэслэлтэй хэмээн үзэж, прокуророос цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
Хувийн ѳмчид тѳрийн нэрээр халдаад болоогүй бас эздийг нь барьж хорих үндэслэл хайгаад явдаг ийм ардчилал гэж байх уу? Харьцуулалт хийе. Бодит баримт дээр шүү. Хувийн хэвшлийн эзэмшлийг хүч түрэмгийлэн булааж аваад тѳрийн албаныхны ѳдүүлсэн гэмт үйлдлийн хохирлын 40 сая долларыг тус компанийн хѳрѳнгѳѳс гаргуулж гэмтнүүдийг завших боломж гаргаж байгаа тѳр. Монголын зэс корпораци 49 хувийг хуулийн дагуу эзэмшсэний дүнд тус үйлдвэрээс тѳсѳвт ѳгѳдѳг татвар хэд дахин ѳссѳн. Тэгвэл Ганзориг, Сугар нарын гаргасан 110 сая доллар бол тѳсѳвт ачаа ѳгч буй бодит хохирол. Энэ татварын орлого биш шүү мунхаг