АН: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдрийн /2019-06-03/ хуралдаанаараа Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн байна. Ингээд Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар нэр бүхий иргэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг "чөлөөлөгдөх хүсэлт"-ийг үндэслэн гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандсаныг хэлэлцэн, шийдвэрлэсэн нь хэт нэг талын байр суурийг харсан шийдвэр боллоо хэмээн Зөвлөлийн гишүүд үзжээ. "Гишүүний дархан эрхэд халдсан зүйл огт алга. Өөрийн гаргасан алдаандаа харамсаж, гэр бүл ард түмнээс уучлал хүсэн, чөлөөлөх тухай өргөдлийг УИХ-д өргөн барьснаар нийт 60 гишүүний саналтайгаар гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг цуцалсан. Иймээс Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Гэтэл Хэнтий аймгийн 42-р тойргийн 17 мянган иргэдийн эрх ашгийг боогдуулж, хэт нэг талыг барьсан, санаатайгаар мушгин гуйвуулсан, захиалгат байх магадлалтай шийдвэрийг гаргалаа" хэмээн АН-ын зөвлөлөөс үзжээ.

Мөн "Үндсэн хуулийн цэцээс нөхөн сонгуульд зарцуулах 287 сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах онцгой байдал үүссэн байтал гадаадын мөнгөөр сонгууль явуулах боломжгүй гэх мэт санаатайгаар мушгин гуйвуулсан дүгнэлт гаргасан. Улсын төсөв батлагдсанаас хойш гарсан гэнэтийн онцгой нөхцөл байдлыг нөөц сангаас зарцуулах эрхтэй болдог. Гэтэл Үндсэн хуулийн Цэц зориуд ийм шийдвэр гаргасан нь захиалгат улс төрийн үйл явц боллоо хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцийн тус шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зараа(112.72.11.101) 2019 оны 06 сарын 03

Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л бий гэдэг биш билүү. Цэцийн шийдвэр бүхэн энэ мангар хөх өвгөн болон түүний намд таалагдах албатай юм уу. Тэр америктаа очиж хуцоо

0  |  0
Зараа(112.72.11.101) 2019 оны 06 сарын 03

Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л бий гэдэг биш билүү. Цэцийн шийдвэр бүхэн энэ мангар хөх өвгөн болон түүний намд таалагдах албатай юм уу. Тэр америктаа очиж хуцоо

0  |  0
Тэмүүжин(66.181.165.102) 2019 оны 06 сарын 03

АН хүлээж авахгүй гэдэг хэнд чухал юм. Ийм нам байхгүй ш дээ. Бүлэггүй болсон юм чинь.

0  |  0
Top