УИХ дахь АН-ын зөвлөл Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ.
Учир нь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг шүүх хянахгүй байх, эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд, хуулийн этгээд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх ноцтой үр дагаврууд бий болох эрсдэлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөв дүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан заалтыг зөрчсөн хууль болсон гэж үзэж буй байр суурь хэвээр байгаа учраас хүлээж авах боломжгүй хэмээн тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )