Монгол Улсын уул уурхайн салбарт энэ оны эхний улирлын байдлаар 443 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлт аж. Эхний улирлын үзүүлэлтээс харвал уул уурхайн хөрөнгө оруулалтын 68 хувийг Канад улс дангаараа эзэлжээ. Канадын хувьд “Оюу Толгой”-н хамгийн том хөрөнгө оруулагч юм. Канадын хөгжлийн агентлаг 1.5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” төсөлд оруулаад байна. Энэ онд “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орох төлөвтэй байгаа юм.
Одоогийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын лицензийн 14 хувь буюу 258 нь гадаадын хөрөнгө оруулагчид 100 хувь эзэмшдэг аж.
Сэтгэгдэл ( 3 )
Олон улсын шүүхээр оруулж энэ гэрээг цуцлах ёстой Тэр үед энэ гэрээг хийсэн дотоодын хулгайчидаа бүгдийг нь цаазал Энэ муу гадны дээрэмчид ингэж галзуурна гэж юу байх вэ
энэ яагаад худал мэдээлэл тараагаад бгаан бэ? зээл биз дээ?