Япон Улсын Гадаад хэргийн сайд Таро Коно Монгол Улсад айлчилна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно 2019.06.15-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийх юм.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харъяа Монгол-Япон Сургалтын эмнэлгийн нээлтийн ёслолд оролцоно.

Энэхүү айлчлал нь Япон Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд есөн жилийн дараа хэрэгжиж буй бөгөөд өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 тус тус Монголд айлчилж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaa(202.21.109.149) 2019 оны 07 сарын 03

AH buyanaar Anagaahiin surguuli saihan barigdlaa daa.MAH buzaruud joohon yum hiildee

0  |  0
Top