Томоохон компаниуд хариуцлагатай уул уурхайн кодекст нэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас санаачилсан “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т уул уурхайн тэргүүлэгч компаниуд нэгдэн, гарын үсэг зуржээ. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Аспайр Майнинг”, “Багануур”, “Саусгоби Сэндс”, “Оюу Толгой”, “Терра Энержи”, “Энержи Ресурс” компани нэгдэн гарын үсэг зурсан юм.

Хариуцлагатай уул уурхайн санаачилга нь хариуцлагатай уул уурхайн санаачилгыг хэрэгжүүлэх, үнэлэх, шалгуур үзүүлэлтийг хангах, аргачлал боловсруулах зэргийг богино хугацаанд хийх, сайн жишиг хөтөлбөрүүдийг дэмжин, сурталчлах зорилготой аж. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, уул уурхайн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд энэ санаачилга хувь нэмрээ оруулна гэж нэгдсэн компаниудын төлөөлөл хэлж байна.

“Хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх асуудал бол манай яамны баримталж буй гол стратеги зорилтын нэг. Өнгөрсөн хугацаанд олсон амжилт байгаа боловч хариуцлагагүй, хууль дүрэм биелүүлдэггүй дутагдал манай салбарт байсаар байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарч байгаль орчныг хамгаалах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, уурхайн хаалтыг стандартын дагуу хийдэг болох нь хамгаас илүү чухал байна” гэж уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярилаа.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

0  |  0
Top