Люксембург улс дэлхийд анх удаа нийтийн тээврийн үнээ чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Люксембургийн Засгийн газар нийтийн тээврийн бүх үйлчилгээг үнэгүй болгох шийдвэр гаргаснаар дэлхийд анх удаагаа нийтийн тээврийн үнээ чөлөөлсөн улс болсон юм. Тус улсын Ерөнхий сайд Завьер Беттелийн хэлж буйгаар 2020 оны тавдугаар сараас эхлэн трамвай, галт тэрэг, автобус, зорчигч тээврийн дунд оврын машин зэрэг бүх төрлийн үйлчилгээ үнэгүй болох юм.

Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах байгаль орчноо дэмжих зорилгоор энэ оноос эхлэн Люксембург улс 20-иос доош насны иргэд нийтийн тээвэрт үнэгүй зорчуулж эхэлсэн билээ. Герман, Бельги, Франц улсын дунд орших далайд гарцгүй Люксембургийн вант улс нь 2.5 мянган хавтгай дөрвөлжин газарт нутагт 602 мянган хүн амьдардаг гэх албан судалгаа бий.

Люксембургийн иргэд нийтийн тээврийн бүх үйлчилгээгээр хоёр цаг зорчиход хоёр евро төлдөг юм. Харин галт тэргээр зорчиход 5-10 евро төлж зорчдог аж. Европ тивийн улсуудаас Эстонийн нийслэл Таллин хотын удирдлагууд нийслэл хотдоо бүх төрлийн тээврийн хэрэгслийн үнийг чөлөөлсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top