Селфиний эсрэг өвөрмөц тэмцэл

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

АНУ-ын иргэн Стефани Лей Рөүз селфинээс болж цаг бусаар амиа алдах тохиолдол нэмэгдэж байгааг эсэргүүцэн өөрийнхөө аргаар тэмцэж эхэлжээ. Тэрээр “Stefdies” нэртэй хөдөлгөөнөө Твиттер, Инстаграм, Фейсбүүк хуудсанд оруулж олон нийтийг уриалж байна. Дэлхийн өнцөг булан бүрд байх уран барилгын гайхамшигт газруудын урд үхсэн мэт зургаа оруулж селфиний хэрэглээг багасгах тухай олон нийтэд уриалж байгаа юм.

“Технологийн өндөр хөгжил хүний хэвийн амьдралд нөлөөлж байгааг би эсэргүүцэхийг хүссэн. Олон сар бодсоны эцэст өөрсдийнх нь хэрэглэдэг платформ дээр тэмцвэл үр дүнтэй гэж бодсон учраас “Stefdies” хөдөлгөөнөө эхлүүлсэн юм” селфиний эсрэг хөдөлгөөнийг санаачлагч Стефани Лей Рөүз ярьжээ.

Дэлхий даяар селфинээс болж жил бүр дунджаар 250 хүн нас бардаг гэсэн тооцоо бий. Хөдөлгөөнийг санаачлагч Стефани Лей Рөүз нийгмийн халамжийн мэргэжилтэн албан тушаалтай бөгөөд найзуудтайгаа хамтран энэ хөдөлгөөнийг дэлхий даяар мэдүүлэх зорилготой гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top