Оросын модель Ирина Шейк хайртай залуу Брэдли Куперээс салаад удаагүй байна. Тэднийг дуучин Леди Гага салгасан гэх яриа гарч, моделийн фэнүүд Гагад дайн зарлаад байгаа билээ.
Ингээд Брэдли Куперийн хуучин найз бүсгүйг магадгүй ирээдүйн найз бүсгүйтэй нь харьцуулж үзье.
2007 - 2008
Замналаа эхлүүлж байгаа үедээ Ирина нарийхан хөмсгөнд дуртай, бараг буддаггүй байлаа. Харин Гага хиймэл сормуус, хурц өнгө хэрэглэж байв. Ёстой л тэнгэр газар шиг ялгаатай гэдэг энэ.
2010
Загварын салбарт гурван жил ажилласан Шейк имиж нь болсон янаг харцаа гаргаж сурсан. Ийм харцтай байхад будаг хэрэггүй. Хөмсөг нь өргөсөж, төрх нь халуухан болж ирсэн. Леди Гага хиймэл үс, улаан уруулын будаг, хурц хөмсгөөр гангалж байв. 2010 онд Гага дөрвөн удаа хиймэл үсээ сольсон бол Ирина долгионтой хүрэн үсэндээ үнэнч үлдсэн.
2012
Уруулаа хурц улаанаар будсан Иринагийн нүд шинэ өнгөөр гялалзаж эхэлсэн. Энэ үед Леди Гага хиймэл үсээ орхиж, имижээ огцом өөрчилсөн юм.
2015
Хар уу, цагаан уу? Иринагийн төрх Италийн жүжигчин Моника Беллучитэй төстэй болж ирсэн бол Гага хурц өнгөндөө буцан орсон.
2016
Байгалиас заяасан төрхөөрөө олны өмнө гарч ирсэн хоёр бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй байв.
2017
2018
Улаан хивсний ёслол дээр.
2019
Тулаан үргэлжилсээр.
Сэтгэгдэл ( 0 )