УЯАЧДЫН НААДАМ: Эрлийз дээд насанд Б.Нямжавын зээрд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 13

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын Уяачдын наадмын эрлийз дээд насан Б.Нямжавын сартай зээрд түрүүлж, торгон жолоогоо өргөлөө. Энэ жилийн эрлийз дээд насанд 95 морь бүртгүүлж, гарааны зурхайгаас хөдөлсөн юм.

Аман хүзүүнд Төв аймгийн Аргалант сумын уугуул Д.Амгаланбаатарын халтар, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын уугуул, Улсын алдарт уяач Ч.Цэрэнбатын хул, айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул Улсын манлай уяач Х.Цогтсайханы хээр, айргийн тавд Булган аймгийн Хатгал сумын уугуул Б.Чөдөр-Эрдэнийн зээрд хурдалсан юм. Энэ жилийн эрлийз дээд насны уралдааны түрүү, аман хүзүү, айргийн дөрөвт Төв аймгийн уяачдын морь хурдалж өнгөтэй сайхан наадаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top