С.Амарсайхан Уяачдын наадмыг албан ёсоор нээлээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 13

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион багуулах хорооны дарга С.Амарсайхан Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын наадмыг нээж, үг хэллээ.

С.Амарсайхан: Нүүдэлчдийн уугуул өв соёлын нэгэн гайхамшиг болсон Морь уяхыг төрийн эрхэм үйл хэмээн дээдэлж явдаг уяачид маань өнөөдөр төрийнхөө их баяр цэнгэл наадамд нас насны хурдан хүлгээ уралдуулж, түмэн олноо цэнгүүлэн хүүхэд, морь эсэн мэнд, хүн бүхэн баяр хөөрөөр бялхан, Хүйн долоон худгийнхаа буурал дэнжид хурсан олныхоо хийморийг асаан наадаж байна гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top