Леди Гага буруугүй байж: Тэр өөр амрагтай

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Супер модель Ирина Шейкээс нөхрийг нь “булаасан” гэж цахим ертөнцөөр олон хүнд хараалгасан дуучин Леди Гага үнэндээ буруугүй байжээ. Түүнийг Брэдли Купертэй хамт амьдарч байгаа гэсэн мэдээ гарсан ч худал цуурхал байсан байна.

“Купер, Леди Гага нар амрагийн холбоогүй байсан” гэж PEOPLE.COM цахим хуудас мэдээлжээ. Саяхан тус сайтын сэтгүүлч нэрт дуучныг дууны найруулагч Дэн Хортонтой Лос-Анжелесийн кафед болзож байхад нь таарчээ.
 

Хосууд кафед нэг цаг болохдоо үнсэлцэн, маш аз жаргалтай байсан байна.

Тэд өнгөрсөн оны 11 дүгээр сараас хамтдаа ажиллаж байгаа. Хортон өмнө нь Жастин Тимберлейк, Бруно Марк, Камила Кобельо нарын нэрт дуучидтай хамтран ажиллаж байлаа. 2013-2016 онд жүжигчин Отем Гуззардитай гэрлэж байгаад салсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top