2019 оны наймдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “White Rock Center”-т “Япон Фестиваль Монголд 2019” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний нээлтийн ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато нар оролцов.
Сайд Д.Цогтбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд соёл, спорт, олон нийтийн солилцоо нэн чухал байдаг. Энэ онд хоёр улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Япон Улсын Элчин сайдын яам болон Японы хөрөнгө оруулагчид, найрамдал, олон нийтийн байгууллагуудын санаачлагаар зохиогдож буй “Япон Фестиваль Монголд 2019” арга хэмжээ нь Японы талаарх монголчууд бидний мэдлэг, ойлголтыг улам гүнзгийрүүлж, манай хүүхэд залуучуудын сонирхлыг татаж, биднийг улам ойртуулна” хэмээн онцлов.
Сэтгэгдэл ( 0 )