Хонконгт сэжигтэн шилжүүлж өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал болж, эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ. Тэгвэл үүнээс үүдэн Тайвань руу цагаачлах хонконг иргэдийн тоо өссөн байна. Хонконгт жагсагчид болон цагдаагийн ажилтнуудын хооронд мөргөлдөөн үүссэнээс болж тус бүсээс Тайвань руу цагаачилсан иргэдийн тоо энэ оны эхний долоон сарын байдлаар 28 хувиар өсчээ.
Тайваньд цагаачилсан иргэдийн 9.4 хувийг Хонконгийн иргэд эзэлж байгаа аж. Тайвань нь Хонконгтой харьцуулахад орон сууцны үнэ хямд, ажлын байр олон, амьдрах орчин аюулгүй гэж тэд үздэг байна. Хонконгийн иргэд цаашид Тайвань руу цагаачилсаар байх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлжээ. Тайванийн Засгийн газар ч тэдний хүсэлтэд тоо хэмжээ тогтоогоогүй аж. Мөн Хонконгоос илүү олон цагаач хүлээж авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн талаар “RT” агентлаг мэдээлэв.
Сэтгэгдэл ( 4 )
manaih bas tsagaach abmaar bna buun mung haragdasj bna shuu dee manai ediin zasag uul uurhai gej bodoj baihaas HONG KONG IIN tsagaach avchihbal ch estoi neg boloh yum bna MANAIHAAN ULS TURCHID OO HUREL SUHEEE MANAI ULS TSAGAACH AVNA GEJ ZARLAH ULDLEE ENE BOL BOLOMJ