Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2019.08.23/ Монгол Улсаас Украинд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар Монгол, Украин хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ.
Мөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцав. Одоогийн байдлаар 300 орчим монгол иргэн Украинд сурч, ажиллаж амьдардаг ба Өргөмжит консулын газар нээгдсэнээр консулын үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.
Хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 21-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2002 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд тус тус Украин Улсад, Украины Ерөнхийлөгч Л.М.Кравчук 1992 онд, Л.Д.Кучма 2003 онд тус тус Монгол Улсад айлчилж байв.
Сэтгэгдэл ( 7 )
xol yamarxamaatai yum
dipilmat hun huluu ingej tabih uu
dipilmat hun huluu ingej tabih uu
dipilmat hun huluu ingej tabih uu
dipilmat hun huluu ingej tabih uu
dipilmat hun huluu ingej tabih uu
dipilmat hun huluu ingej tabih uu