Засгийн газрын наймдугаар сарын 20-ны хуралдаанаар Архангай аймгийн Цэнхэр суманд 11 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг дүгнэлтээр цуцалсан. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын дотор "Алтай голд"-ын Архангай аймгийн Цэнхэр суманд эзэмшиж байсан лицензтэй талбай багтсан билээ.
Цэнхэр сумын Өлийн голын хүдрийн дүүрэгт оршдог Харгуйтын амны баруун салааны алтны шороон ордын нөөц 800 кг, Хар чулуутын амны алтны шороон ордын нөөц 70 орчим кг. Тэгвэл "Алтай голд" ХХК ийм хэмжээний алтыг нь авахын тулд Цэнхэр сумын нутагт орших Харгуйтын амны баруун салаа, Шийртийн хойд амнаас эх аван урссаар Орхон голд цутгадаг долоон жижиг голын зургааг нь булшилсан баримт бий. Түүнчлэн ой, усны сан бүрдэх эхийг эвдэн сүйтгэж, шинээр хөрс хуулж, Монголын хамгийн урт гол Орхон голын эх цутгал голуудын голдирлыг өөрчлөн, байгаль хамгаалахтай холбоотой олон хууль зөрчсөн нь нотлогдсон юм.
Гэтэл тус компани экосистемийг эвдэн сүйтгэж, гол горхийг булшилсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүйгээр зогсохгүй, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн тэмцэлдэж, зохион байгуулалттайгаар олон нийтэд ташаа ойлголт өгөхийг оролдож байна.
Тухайлбал, "Алтай голд"-ын ашиглалтын лицензийг цуцалснаар нинжа нар дайран орж, эмх замбараагүй байдал үүсэж, үүний дүнд байгаль орчин, нутаг орон, улс хохирч буй мэт бичлэг, мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацаж эхэлжээ. Үнэндээ уул уурхайн компаниуд лиценз цуцлагдах, эсвэл олборлолт хийхээр санаархсан газартаа өөрийн хамааралтай хүмүүс болон нинжануудыг зохион байгуулалттайгаар оруулдаг жишиг Монголд тогтооод удаж байгаа билээ.
Тэгвэл бодит байдал дээр "Алтай голд" компанийн ашиглалтын лиценз цуцалсантай холбоотойгоор цагдаа, дотоодын цэрэг гэх мэт хүчний байгууллагаас томилогдсон алба хаагчид газар дээр ажиллаж байгаа бөгөөд ухаж сэндийлсэн газрыг нь тэгшлүүлэх, техник хэрэгслийг нь буцаах зэргээр хамгаалалтад аваад байгаа юм байна.
Тэрчлэн "Алтай голд" компаниар экологи, эдийн засагт учруулсан хохирлыг тооцох, нөхөн төлүүлэх, эвдсэн газрынх нь нөхөн сэргээлтийг хийлгэх зэргээр хуулийн дагуу арга хэмжээ авахаа албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 11 )
Muu buduun avgai ymar tsuslaj duusdaggui novsh ve.
Тамхи татаад ядуурдаггүй гэдэг шиг алт олборлоод улс хөгжинө гэвэл ёстой үлгэр.
ОРХОН ГОЛЫГ АВАРЧ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАСГИЙН ГАЗАР ИХ ХУРАЛ ТАРАХ ХЭРЭГТЭЙ . ТА НАР ХОТОД БАЙГАА АЖИЛГҮЙ ИРГЭДЭЭР НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГЭ ! ТЭГВЭЛ ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙНЭ .
nice
Орхон голыг ямар болгосныг бүгд мэднэ.Даруй нөхөн сэргээлт хийлгэж хөөж явуулах хэрэгтэй.Олсон бүх мөнгийг нь нөхөн сэргээлтэнд зарцуулуулах ёстой
tolgoilogchid ni tor tomor nyyree haruulchih busad ni golognyyd
Цаазлаачээнэ. Хэлэх муу үг олдохгүй байна
Эсэргүүцсэн хүнийг хорих хэрэгтэй
Маш сайхан байна
маш зөв
Шаал худлаа