Хүүхдийн спортын VI наадам: Чөлөөт бөхийн шигшээ барилдаан өнөөдөр болно

2019 оны 09 сарын 11

 

Монголын хүүхдийн спортын VI наадмын чөлөөт бөхийн төрөл өчигдөр /2019.09.10/ Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны зааланд эхэллээ. Тэмцээнд 20 аймаг (Баян-Өлгийгөөс бусад), нийслэлийн есөн дүүргээс шалгарсан тамирчид хөвгүүдийн 45, 48, 51, 55, 60, 65, 71, 80, 92, 110, охидын 40, 43, 46, 49, 53, 57, 61, 65, 69, 73 кг гэсэн нийт 20 жинд өрсөлдөж байна.

Тэмцээнд “Софи-2019” өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл, өсвөр үеийн Азийн аварга Б.Марал, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Г.Намуунцэцэг, хүрэл медальт Г.Отгонбаатар, Т.Алтжин, Б.Дэлгэрцэцэг тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн ирээдүйн залгамж халаа болсон тамирчид хүч үзэж байгаа юм. Эхний өдөр хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92, охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

Дээрх жингүүдийн шигшээ барилдаан өнөөдөр болох юм.

ЭХНИЙ ӨДРИЙН ШИГШЭЭД ШАЛГАРСАН ТАМИРЧИД

Хөвгүүд:

45 кг: Г.Балдорж (Увс) - Ц.Баярсайхан (Налайх)
51 кг: Э.Энхболд (Төв) - Б.Баяр (Дорноговь)
60 кг: П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор) - Я.Үржинжав (Сүхбаатар дүүрэг)
71 кг: Т.Балжинням (Сүхбаатар дүүрэг) - А.Цэрэн-Очир (Хэнтий)
92 кг: М.Гантогтох (Увс) - Ц.Мөнхбаяр (Сүхбаатар дүүрэг)

Охид:

40 кг: М.Номин-Эрдэнэ (Сүхбаатар дүүрэг) - Б.Отгонзаяа (Увс)
46 кг: А.Энэрэлт (Говь-Алтай) - Г.Оюундарь (Архангай)
53 кг: М.Мөнхгэрэл (Сонгинохайрхан) - Б.Ганцэцэг (Дархан-Уул)
61 кг: Б.Марал (Сүхбаатар дүүрэг) - Б.Сансармаа (Архангай)
69 кг: А.Даваажаргал (Налайх) - Г.Намуунцэцэг (Архангай)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top