Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээн энэ оны 4-р сарын 25-28-ны өдрүүдэд Хорват улсын нийслэл Загреб хотноо зохион байгуулагджээ.
Тус тэмцээнд дэлхийн улс орнуудаас нийт 18,355 нохой шилдгийн төлөө өрсөлдөхөөр цугласан бөгөөд Монгол банхар дэлхийн аварга болж, 2025 онд дэлхийд албан ёсны үүлдрээр бүртгүүлэхээр болжээ.
Тус тэмцээнд, Mongolian Kynological Federation-MKF-Монголын Нохой Судлалын Холбоо болон Монгол банхар судлалын холбооны найман хүнтэй баг бүрэлдэхүүн Хангарьд, Гүен, Толигор нарын гурван монол банхартай оролцож, түүхэнд анх удаа Монгол Банхар үүлдэр олон улсын рингэнд гарч дэлхийн нохой сонирхогч, үржүүлэгч, шүүгч нарын хүртээл болсон байна.
Сонирхуулахад, дэлхий дээр 500 гаруй тусдаа бие даасан нохойн үүлдэр байдаг ч монгол банхар нь өнөөдрийг хүртэл албан ёсны бүртгэлгүй байдаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
бүртгэлгүй нохдын ангилалд л түрүүлсэн байна лээ, мэдээгээ зөв бич