ДУНДГОВЬ: Хоёр цэгийг сонгон төмөр цагдаа байрлууллаа

2019 оны 09 сарын 12

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд аймгийн Замын цагдаагийн тасагтай хамтран хөдөө, орон нутгийн замд осол аваар гарч болохуйц хар цэгийг тодорхойлон, төмөр цагдаа байрлууллаа. Төмөр цагдааг Дундговь аймгаас 21 км зайд Дэлгэрцогт сум орох замд, мөн аймгаас урагш 18км зайд Луус сум орох замд тус тус байршуулсан юм.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч та бүхэн хурдаа тохируулан аян замдаа анхаарал болгоомжтой явна уу!

 

 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(150.129.142.236) 2019 оны 09 сарын 12

ЗӨВ ЗӨВ. ОЛОНЫГ БАЙРЛУУЛААРАЙ. АМЖИЛТ....

0  |  0
уб(66.181.161.89) 2019 оны 09 сарын 12

малнууд хохини. хэн энд ир гэсийм. эцэг өвөгдийн нутгаа орихоод хүний газар хөсрий царайлаад түйю

0  |  0
Top